АНУ-ыг пуужин устгах гэрээг зөрчсөн гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

АНУ-ыг пуужин устгах гэрээг зөрчсөн гэж буруутгав

АНУ нь Европыг пуужингаас хамгаалах системийг байрлуулах ажиллагааг Румынд эхлүүлж байгааг ОХУ буруутгаж байна. Энэ нь АНУ болон ЗХУ-ын хооронд 1987 онд зурагдсан дунд болон ойрын зайн пуужин устгах тухай байгуулагдсан гэрээг зөрчсөн үйлдэл хэмээн ОХУ-ын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Румын улсын өмнөд хэсгийн Девеселу баазад АНУ-ын  “Aegis” хамгаалах системийг байрлуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /V.12/ болох аж. Харин маргааш /V.13/ Балтын тэнгисийн ойролцоох Польшийн Редзиково баазад пуужингаас хамгаалах системийг байршуулах гэнэ.

Европ дахь пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нь Оросын эсрэг чиглээгүй, харин Иран, Хойд Солонгосын зүгээс ирэх пуужингийн довтолгоог няцаахад зориулагдсан гэж НАТО мэдэгджээ.

АНУ нь өнгөрсөн жилүүдэд “Aegis” баллистик пуужингаас хамгаалах системийг байлдааны хөлөг онгоцонд дээр туршиж байв. Энэ нь баллистик пуужинг дэлхийн агаар мандалд орж ирэхээс өмнө сансарт устгах чадалтай аж. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж