Машиныг тань хааж тавиад дугаараа үлдээгээгүй жолоочтой Авто тээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан холбогдох боломжтой.
1900-1234 дугаарын утас руу залган холбогдох дугаараа үлдээгээгүй авто машины улсын дугаарыг хэлснээр лавлахын ажилтан тухайн жолоочтой холбож өгөх юм байна. Лавлах утсыг ажиллуулах болсноор өдөрт 300-400 жолооч холбогддог болжээ. Лавлах утас өглөөний 08.00-20.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Дээрх дөрвөн оронтой дугаар руу залгахад минутад 500 төгрөгийн төлбөртэй.
Уг лавлахаар машины эзнийг олохоос гадна хот хоорондын нийтийн тээвэр хаана явааг лавлаж болох юм байна.
Гэхдээ жолооч нарын зүгээс өндөр төлбөртэй лавлах утас ажиллуулж байгааг шүүмжилжээ. Гэвч энгийн утас ажиллуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Б.ЗАЯА