Улсын математикийн 52 дугаар олимпиад тавдугаар сарын 4-8-ны хооронд Архангай аймагт амжилттай болж өндөрлөсөн. Олимпиадад 21 аймаг, нийслэл Улаанбаатарын есөн дүүргийн 237 математикч багш, сурагч оролцлоо.
Олимпиадын эцсийн дүнгээр нийслэлийн “Олонлог” сургууль 10 медаль /үүнээс нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл/ авч нийлбэр дүнгээр тэргүүллээ. Удаах байруудад нийслэлийн гурван сургууль тус бүр дөрвөн медаль, тухайлбал, 11 дүгээр сургууль/дөрвөн мөнгө/, “Орчлон” /хоёр алт, хоёр мөнгө/, Нэгдүгээр сургууль /хоёр, алт, хоёр мөнгө/ хүртжээ. Эдгээр сургуулийн араас нийслэлийн “Сант” болон Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сургууль тус бүр гурав, МонТурк хоёр, нийслэлийн “Оюунлаг, Баянхонгор аймгийн “Номгон”, Архангай аймгийн Лаборатори Нэгдүгээр сургууль тус бүр нэг медаль хүртлээ.
Багийн дүнгээр Улаанбаатар, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн математикчид тэргүүлсэн байна.
Энэ удаагийн олимпиад нь Архангай аймагт Ингэснээр 34 жилийн дараа Архангай аймгийн уугуул, МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит жилийн дараа хоёр дахь удаагаа зохиогдсон юм.
А.ШАРАВ