Аялахад аюултай орнууд

Хуучирсан мэдээ: 2016.05.12-нд нийтлэгдсэн

Аялахад аюултай орнууд

НҮБ-ын Хүрээлэн буй орчин, аюулгүй байдлын мэргэжилтнүүд жуулчдад зориулан энэ жил хар салхи, цунами, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн их өртөх магадлалтай орнуудын жагсаалтыг гаргажээ. Эрдэмтэд энэ жил гамшигт өртөх магадлалтай орнуудыг судлан, “World Risk Report” илтгэлд энэ тухай онцолсон байна. Ингэхдээ тэд гамшгийн тоо, хохирол учруулах төвшинг хүртэл тооцоолжээ. Тэд судалгаандаа нийт 173 орныг хамруулсан байлаа.

Судалгаанд өгүүлснээр хамгийн аюултай аяллын чиглэл бол Меланезид орших Вануату улс гэнэ. Тэнд гамшиг болох магадлал 36,43 хувьтай үнэлэгджээ. Түүнчлэн аялахад хамгийн  аюултай орнуудын эхний аравт Тонга (28,23%), Филиппин (27,52%), Гватемала (20,88%), Бангладеш (19,81%), Соломоны арлууд (18,11%), Коста-Рика (16,94%), Камбож (16,9%), Эль-Сальвадор (16,85%), Зүүн Тимор (16,37%) багтлаа. Эдгээр орнуудад үер, хуй салхи, цунами гарч, далайн төвшин өргөгдөх магадлал өндөр байна.  
 
Аялахад аюултай 10 орны тоонд Европоос нэг ч улсыг нэрлээгүй байв. Гэхдээ Европт байгалийн гамшигт өртөх өндөр магадлалтай орнуудаар Албани (10,1%), Нидерланд (8,7%) ба Серби (7,53%) улсыг хэмээн тодотгожээ. Харин хамгийн аюултай бүс нутгаар Далайн  бүс, Зүүн Өмнөд Ази, Төв Америк  тодорчээ.

Мэргэжилтнүүд  мөн байгалийн гамшигт өртөх магадлал багатай орнуудыг нэрлэхэд  эхний тавд нь Катар (0,1%), Мальта (0,61%), Барбадос (1,16%), Саудын Араб (1,32%), Гранада (1,44%) багтав. Европын орнуудаас Исланд (1,55%), Швед (2,26%) улс аюулгүй орнуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж