Валют арилжааны төвүүдэд нэг ам.доллар 2018 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарим арилжааны банкуудад 2023 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур долларын ханш 1970 төгрөг болж, 80 орчим төгрөгөөр суларсан билээ. Энэ үед Монголын дансанд 750 сая ам.доллар орж, долларын нийлүүлэлт сайжирсан юм.
Долларын ханш цаашид буух болов уу гэсэн эерэг хүлээлт байна. Учир нь өнгөрсөн бямба гаригт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл эцэслэгдэж, дэлхийн арилжааны 15 банкнаас зээл авахаар болсон билээ.
Б.БАТ