Холбооны цомын тэмцээний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Холбооны цомын тэмцээний аваргууд тодорлоо

Монголын Модон бөмбөгийн холбооны цомын аварга шалгаруулах 2016 оны тэмцээн 5 сарын 7-8 нд Гачуурт дахь Монгол шилтгээний модон бөмбөгийн талбайд баг, ганцаарчилсан, холимог хос, хос, талбайн цохилтын төрлөөр явагдаж өндөрлөлөө.

ДҮН:

Эрэгтэй /ганцаарчилсан/

  1. ДДЦС-ийн Б.Билгүүндалай 89 оноо
  2. Ш.Батжаргал 93 оноо
  3. Д.Хадбаатар 105 оноо

Эмэгтэй /ганцаарчилсан/

  1. ДДЦСС-ийн А.Цэрэнлхам 111 оноо
  2. ҮБТДС-ийн Б.Надмид 111 оноо
  3. ХААИС-ийн багш СДМ Ж.Загас 112 оноогоор тус тус эзэллээ.

Холимог хос: 

  1. ХААИС-ийн тамирчин СМ Б.Баянбулаг, СМ Б.Оюунтуяа – 48 оноо
  2. ШУТИС-ийн Ш.Батжаргал, Г.Отгонтуяа – 51 оноо
  3. Г.Ууганбаяр, Г.Үүрийнтуяа – 53 оноо

Эрэгтэй дан хосын төрөлд ДДЦС-ийн Г.Батбуян, Б.Баттулга нар 48 оноогоор, ДДЦС-ийн Д.Отгонпүрэв, Д.Мөнх-Оргил нар 49 оноогоор, ХААИС-ийн С.Ганбямба, М.Хүрэлмөнх нар 52 оноогоор, эмэгтэй дан хосын төрөлд ДДЦС-ийн тамирчин Э.Цэнгүүл, Г.Гантуяа нар 54 оноогоор, ХААИС-ийн тамирчин Ж.Загас, СДМ Б.Хишигжаргал нар 56 оноогоор, Бага-нуур ХК-ны тамирчин СДМ Б.Цэрэндулам, Б.Оюунжаргал нар 59 оноогоор эхний 3 байруудад шалгарсан.

Талбайн цохилтын тэмцээнд эрэгтэй 32 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг ОУХМ, Бага-нуур ХК-ны тамирчин Б.Мөнхбат, 2-р байрыг СДМ, ДДЦС-ын тамирчин Б.Баттулга, 3-р байрыг ДДЦС-ын тамирчин Д.Мөнх-Оргил, эмэгтэй 16 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг СДМ, ДДЦС-ын тамирчин Г.Ижилцэцэг, 2-р байрыг СМ, ХААИС-ийн тамирчин Б.Оюунтуяа, 3-р байрыг Мон-Алтиус БТДС-ийн тамирчин Ж.Шинэнжамц нар талбайн цохилтын төрөлд аваргууд боллоо.

Эрэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг ХААИС-2 баг (С.Ганбямба, М.Хүрэлмөнх, Ч.Ууганбаяр, Р.Баттөр) 204 оноо, 2-р байрыг ШУТИС-ийн баг (Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, М.Баасандорж, Д.Хадбаатар) 205 оноо, 3-р байрыг Үндэсний БТДС-ийн баг (М.Бат-ирээдүй, Г.Төмөрбаатар, С.Баасанхүү, О.Дашням) 225 оноогоор эхний байруудад шалгарсан.

Эмэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг ДДЦС-ийн баг (Г.Отгонтуяа, Э.Цэнгүүл, А.Цэрэнлхам, Н.Гантуяа) 227 оноо, 2-р байрыг ХААИС-ийн баг (Ж.Загас, Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, Д.Лхам) 234 оноо, 3-р байрыг Мон-Алтиус БТДС-ийн баг (Б.Аззаяа, М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц, Г.Үүрийнтуяа) 239 оноогоор шалгарлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ДДЦС-ийн баг 7 оноогоор тэргүүн байр, ХААИС-ийн баг 11 оноогоор хоёрдугаар байр, Мон-Алтиус БТДС 23 оноогоор гуравдугаар байр эзэлж Модон бөмбөгийн холбооны 2016 оны Цомын тэмцээний аварга багуудаар шалгарлаа.

МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж