Б.Болдсайхан эмчийн тураах дэглэм

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Б.Болдсайхан эмчийн тураах дэглэм

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан цахим хуудсаар дамжуулан өвчин, зовиураа хэлсэн олон хүний асуултад хариулж, хаана хэнд хандаж үзүүлэхийг чиглүүлж, амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгч ирсэн. Тэгвэл цахим ертөнцөд “Болдсайхан эмчийнх” гэсэн тодотголтой тураах дэглэм тархаж, турж, эрүүлжих хүсэлдээ автсан бүсгүйчүүд энэ дэглэмийг барих боллоо. Тэрээр өвөл цагт монголд ядрахгүй, зөвхөн өөхөөрөө турах, бүр залууждаг жор бий. Энэ жорыг баримталсан хүн нэг сард 10-15 кг турах боловч, ихэнх хүн 12-13 жин хасдаг гэжээ. Үүний тулд давсгүй мах, навч, ногоон цай, сүүн хоол унд идэх хэрэгтэй. Давсгүй мах гэдэгт тахианы махнаас бусад бүх төрлийн мах багтах бөгөөд сонгино, сармис, яншуйгаар амтална. Үүний зэрэгцээ өөхтэй мах идэхийг ч хориглохгүй.  Харин төмс, гурил, чихэр, будаа, давсыг огт хэрэглэж болохгүй ээ. Өдөрт хоёр удаа л давсгүй мах идэж, бусад үед сүү, тараг, ааруул идсэнээр нэг сарын дотор дор хаяж 10 кг жин хаях гэнэ. Хоолны дэглэм барьж, жин хасч байгаа хүмүүс энэ дэглэмийг барьвал ядарч сульдах уу гэж олонтаа асуудаг. Тэгвэл Б.Болдсайхан эмчийн баталж байгаагаар ядрахгүй, харин ч бие хөнгөрч, 4-5 насаар залуужих юм. Хамгийн гол нь хүн биеийнхээ өөхөн давхаргыг алдах бөгөөд булчингаа алдахгүй, эрүүлжиж, шижин өвчний хөнгөн хэлбэр эдгэрдэг байна.

Т.ДАЛАЙ

ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж