Энэтхэгийн Шинэ Дели хотноо тавдугаар сарын 2-д эхэлсэн Ази тивийн 20 хүртэлх насны шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээнд 13 орны 110 гаруй шатарчид өрсөлдсөнөөс эх орноо төлөөлөн оролцсон Ү.Үүрийнтуяа стандарт төрөлд түрүүллээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө тус тэмцээний рапид төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм. Өнөөдөр блиц тоглолтын дүн гарна.
"Хан-Алтай" клубын шатарчин Ү.Үүрийнтуяа 1992 онд Монголын анхны их мастер Б.Хатанбаатарын залуучуудын Азийн аваргад түрүүлж байсан амжилтыг давтлаа.
Өнгөрөгч сард Улаанбаатарт болсон өсвөрийн шатарчдын 18 хүртэлх насанд мөнгөн медаль хүртэж, эмэгтэйчүүдийн мастер цолыг хүртсэн Ү.Үүрийнтуяа Азийн залуучуудын аварга болсноор цолоо ахиулах боломжтой болжээ.
Ч.БОЛОР