Тойргийн асуудлаар бүлгүүд дотроо зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Тойргийн асуудлаар бүлгүүд дотроо зөвлөлдөж байна

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан. Уг тогтоолын төсөлд жагсаалтын 28-ыг хотод 14-ыг нь, хөдөөд мөн адил 14-ыг нь хуваахаар тусгаж өгсөн. Тэгвэл энэ асуудлаар намын бүлгүүд тохиролцож чадахгүй байгаа гэнэ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор СЕХ-ноос өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байсан ч намын бүлгүүд хоорондоо учраа олж чадахгүй байгаагаас болоод маргааш хүртэл хойшлогдсон бололтой.

Тиймээс УИХ дахь Ардчилсан нам болон Ардын намын бүлэг бүлгийн дарга нарынхаа өрөөнд энэ асуудлаар зөвлөлдөж байгаа юм байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж