Мотоцикл сонирхогчдын “Эндуро” тэмцээнийг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Мотоцикл сонирхогчдын “Эндуро” тэмцээнийг зохион байгуулна

“One life” авто мото клубээс мотоцикл сонирхогчдын дунд ирэх ням гаригт буюу тавдугаар сарын 15-ны өдөр 10.00 цагаас Сонгинохайрхан дүүрэгт байрлах Ар гүнтэд “Эндуро” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Хоёр дахь жилдээ болж буй тус тэмцээний оролцогчдын тах 150 мянган төгрөг бөгөөд аваргын эзнийг Suzuki RMZ450 мотоциклоор шагнах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хорооны байранд болсон бөгөөд нэмэлт бүртгэлийг 9999-9357, 97100-100, 200, 300, 400 дугаараас авч байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж