Түвдэд газар хөдлөлтөд зургаан хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Түвдэд газар хөдлөлтөд зургаан хүн гэмтжээ

Түвдийн уулархаг бүс нутагт өнөөдөр /V.11/ 5.5 магнитуд газар  хөдөлснөөс автозамууд хаагдаж, зургаан хүн нурангид даруулан гэмтжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 9.15 цагт Гямутанг тосгоноос 70 км зайтай газар 10 км-ийн гүнд болсон байна. Газар хөдлөлтөд байшин барилга нурж, хөрсний нуралт үүссэнээс автозамууд хаагджээ. Газар хөдлөлтийн голомт Хятадын нийслэл Бээжин хотоос 2200 орчим км-ийн зайтай байсныг Синьхуа агентлаг мэдээлэв.

Гималайн нурууны орчимд газар хөдлөх нь элбэг бөгөөд 2010 онд Юшүгийн ойролцоо хүчтэй газар хөдөлснөөс 3000 орчим хүн амь үрэгджээ. Хятадын Сичуань мужид 2008 онд 7.9 магнитуд газар хөдөлснөөс 90 мянга орчим хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж