-СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тогтоолын төслийг өргөн барилаа-
Сонгуулийн хуулийг УИХ-аас шинэчилж, жижиг 76 тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулахаар парламентад суудалтай хоёр том намууд Ардчилсан нам болон МАН-ын УИх дахь бүлгүүд эрх ашиг нэгдсэн. Харин жагсаалтыг 28-ыг хуваах асуудал дээр тохиролцохгүй хоёр өөр хувилбар санал болгож байсан юм
МАН: хөдөөд 16, хотод 12 мандатыг хуваарилах, Ардчилсан нам 14, 14 мандатаар нь хөд, хөдөөд хуваах санал гаргаснаас эрх баригчдын дэвшүүлсэн хувилбарыг маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж байна.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай дараах тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Энэхүү асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Ардчилсан намын бүлэг өнөөдөр УИХ-д 37 гишүүнтэй болсон. Дээр нь ИЗНН-ын хоёр гишүүн Ардчилсан намыг дэмжихээр болсон. Тэгэхээр Ардчилсан намаас гаргасан 14:14 хувилбар УИХ дээр “ногоон гэрэл”-ээр дэмжигдэх магадлал өндөр байна. Юутай ч УИХ-аас сонгуулийн тойргийг эцэслэн шийдсэнээр өнгөрсөн хаваржин олон нийтэд ойлгомжгүй байсан асуудал тодорхой болж, нэр дэвшигчид ч хүлээлтийн байдлаасаа гарах биз.
Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-д өргөн барьсан хувилбарыг хүргэж байна.
ХӨДӨӨГИЙН ТОЙРГУУД-48
№ | Аймаг | Сумын тоо (2013) | Хүн ам (2012) | Тойргийн мандат |
1 | 19 | 94,900 | 3 | |
2 | 13 | 101,200 | 3 | |
3 | 20 | 83,800 | 3 | |
4 | 16 | 60,800 | 1 | |
5 | 18 | 60,900 | 1 | |
6 | 3 | 12,300 | 1 | |
7 | 4 | 87,800 | 3 | |
8 | 14 | 52,500 | 1 | |
9 | 14 | 73,700 | 2 | |
10 | 15 | 49,900 | 1 | |
11 | 24 | 80,700 | 2 | |
12 | 2 | 78,400 | 3 | |
13 | 19 | 113,200 | 3 | |
14 | 15 | 46,800 | 2 | |
15 | 13 | 56,600 | 2 | |
16 | 17 | 100,800 | 3 | |
17 | 27 | 88,900 | 3 | |
18 | 19 | 81,000 | 2 | |
19 | 17 | 87,800 | 3 | |
20 | 24 | 121,400 | 3 | |
21 | 17 | 71,200 | 3 |
ХОТЫН ТОЙРГУУД-28
№ | ДҮҮРЭГ | Хорооны тоо | Хүн ам | Тойргийн мандат |
1 | Баянзүрх | 28 | 6 | |
2 | Хан-Уул | 16 | 4 | |
3 | 20 | 3 | ||
4 | Чингэлтэй | 19 | 4 | |
5 | 23 | 4 | ||
6 | Сонгинохайрхан | 31 | 6 | |
7 | Налайх, Багануур, Багахангай | 1 |
Ж.ЭРХЭС