Бямба гаригийн бүх тоглолт 10 мянга болж хямдарлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Бямба гаригийн бүх тоглолт 10 мянга болж хямдарлаа

Урлаг соёлын одод хавдрын эсрэг аянд нэгдэж, тоглолтынхоо тасалбарын үнийг хямдруулжээ. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа улсын статустай урлаг соёлын долоон байгууллага (УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр, ЦДБЭЧ, ХЦДБЧ) болон 21 аймгийн театр чуулгууд “Хавдрын эсрэг аян”-д нэгдсэн билээ. Тэд энэ сарын 14-ний бямба гаригт болох бүх тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөг болгон хямдруулсан төдийгүй тоглолтоос олсон орлогоо “Элэг нэгт монголчууд” санд хандивлах юм. Тавдугаар сарын 14-ний бямба гаригт дараах жүжиг, урлагийн тоглолтууд болох ажээ.

  1. УДЭТ                      “Ромео Жулетта”            18 цагт
  2. ҮДБЭЧ                    “Монголын их хатад”   МҮЭСТО
  3. УДБЭТ                     “Үүлэн заяа”              17 цагт
  4. Улсын филармони “Бид нэг гэр бүл”         2 удаа
  5. Хүүхэлдэйн театр  “Мял богдын намтар”     14, 17 цагт
  6. ЦДБЭЧ                     “Сүлд хийморийн дуулал”  тоглолт
  7. ХЦДБЧ                      “Халуун сэтгэлийн дэм” тоглолт болох юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж