Монгол улсын аварга шалгаруулах 2016 оны Мини Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо Мон-Алтиус БТДС-ийн зааланд 10-11 нас, 12-13 насны ангиллаар 05-р сарын 4-6 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудын 20 багийн 160 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргажээ.
ДҮН:
10-11 насны ангилал:
Хөвгүүд:
- 1-р байр: А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг
- 2-р байр: Я.Уранжав дасгалжуулагчтай 115-р сургуулийн баг
- 3-р байр Т.Жавзанпагма дасгалжуулагчтай 84-р сургуулийн баг
ОХИД:
- 1-р байр: А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг
- 2-р байр: Я.Уранжав дасгалжуулагчтай 115-р сургуулийн баг
- 3-р байр: Б.Бадрангуй дасгалжуулагчтай Их Монголын Хүч баг
12-13 насны ангилал:
ОХИД:
- 1-р байр: Т.Ууганбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бүрэн дунд сургуулийн баг
- 2-р байр: А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг
- 3-р байр: Б.Бадрангуй дасгалжуулагчтай Их Монголын Хүч баг
ХӨВГҮҮД
- 1-р байр: Б.Ганцэцэг дасгалжуулагчтай Шинэ Монгол сургуулийн баг
- 2-р байр: Е.Даваадулам дасгалжуулагчтай Зүүн Хараа хотын 1-р сургуулийн баг
- 3-р байр: Т.Ууганбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бүрэн дунд сургууль
Улсын аваргын тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж тусгай шагналаар шагналаа.
Шилдгүүд:
Хаалгачаар
- 10-11 нас охид Х.Хунцэнгэл /115-р сургууль/
- 10-11 нас хөвгүүд Т.Эрдэнэжаргал-115-р сургууль/
- 12-13 нас охид Д.Нандин-Эрдэнэ /Шинэ-Монгол/
- 12-13 нас хөвгүүд Б.Төгөлдөр /Зүүн Хараа/
Довтлогч:
- 10 -11 нас охид А.Бадам-Ирээдүй
- 10-11 нас хөвгүүд Я.Орчлон /84-р сургууль/
- 12-13 нас охид Б.Цолмон /Баруун Хараа/
- 12-13 нас хөвгүүд Ч.Тэмүүлэг /Баруун Хараа/
Уран тоглогч:
- 10-11 нас охид Э.Соёл-Эрдэнэ /115-р сургууль/
- 10-11 нас хөвгүүд Б.Чилүгэн /Ирээдүй/
- 12-13 нас охид Б.Оюунзул /Ирээдүй/
- 12-13 нас хөвгүүд А.Молор /Шинэ-Монгол/
Дасгалжуулагчаар А.Мөнх-Оргил /10-11 нас, “Ирээдүй”/ Я.Уранжав /10-11 нас 115-р сургууль/
Байгууллагын дүн:
- 1-р байр: А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй баг 9,5 оноогоор
- 2-р байр: Б.Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” клуб 16,5 оноогоор
- 3-р байр: Я.Уранжав дасгалжуулагчтай 115-р сургуулийн баг 19 оноогоор эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.
МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО