Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээрээ байгаль эх орноо хамгаалж мод тарих, ногоожуулах хөдөлгөөнд олон нийт оролцдог. Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг угтаж дэд бүтэц тохижилтын хэлтсээс энэ сарын 14-нд цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулах ажээ. Энэ өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарих юм.
Э.ДАРХИЖАВ