Путин Сочид хоккей тоглов

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Путин Сочид хоккей тоглов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт /V.10/ Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо Шөнийн хоккейн лигийн Бүх Оросын наадамд оролцжээ. Хоккейн тэмцээн 2014 онд өвлийн Олимпын тоглолтууд болсон Большой аренад болжээ. Владимир Путин 11 дугаартай мөсөн талбайд гарч  тоглосон байна. Тоглолтод 3-0 онооны харьцайгаар Владимир Путины баг хожжээ. Түүнчлэн тэмцээнд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Шөнийн хоккейн лигийн одод, Зөвлөлтийн домогт тоглогчид оролцсон байна. Шөнийн хоккейн лигийн Бүх Оросын наадамд ОХУ-ын 56 бүс нутгийн 142 баг оролцож байна. Наадам тавдугаар сарын 2-14-ны өдрүүдэд үргэлжлэх аж.

Шөнийн хоккейн лигийг Владимир Путин 2011 онд санаачилжээ. Тэрээр анх 2012 оны тавдугаар сард Москва хотноо Шөнийн хоккейн лигийн тэмцээнд оролцсоноос хойш мөсөн талбайд гарах болжээ. Тэрбээр 2014 болон 2015и онд лигийн гурван тэмцээнээс нийт 16 гоол оруулсан аж.

Эх сурвалж: Tass

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж