Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
:

Ихэнх
нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг,
төвийн ихэнх  нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн  өмнөөс бусад нутгаар
баруун хойноос секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар  түр зуур секундэд
16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар 7-12 градус, говь, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  21-26
градус, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 25-30
градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.

2011 оны 07-р сарын 06-наас 07-р сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   
6,7-нд нутгийн зүүн хагаст хүйтэн бороо үргэлжлэн орж, салхи зарим
газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 8-нд баруун зүгийн
нутгийн зарим газар, төвийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр,
9-нд төвийн нутгаар бороо орно. 6-7-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэх
боловч цаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө
3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17
градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө
18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж