Кремль Панамын баримтыг төлбөртэй материал гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Кремль Панамын баримтыг төлбөртэй материал гэв

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас олон нийтэд дэлгэсэн 320,000 гаруй оффшор компаниудын дунд ОХУ-ын 11,516 компани, 6,285 данс эзэмшигчийн нэрс байгаа гэнэ.

Тус баримтаас харахад ОХУ оффшор данстай бизнес эрхлэгчдийн тоогоор тэргүүлж байгаа юм .

Панамын Моссак Фонсека хуулийн фирмийн тэдгээр харилцагчдын дунд Украины 643, Их Британийн 5,676, АНУ-ын 7,325 иргэний нэрс байгаа гэнэ.

Моссак Фонсека хуулийн фирмийн харилцагчдын 11.5 сая баримтыг анх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг олон нийтэд дэлгэснээс хойш нэг сарын дараа тэдгээр харилцагч компаниуд болон үйлчлүүлэгчдийн нэрсийг задалсан юм.

Татваргүй бүс дэх халхавч компаниуд болон оффшор данс эзэмшигчдийн асар олон баримтууд дунд дэлхийн 12 орны тэргүүн, тэдний гэр бүлийнхэн болон ойрын хүрээлэлийнхэн, урлаг спортын алдартнуудын нэр байгаа нь асар их дуулиан тарьж байна.

Оффшорын дуулианаас болж Хятадад л гэхэд хэвлэл мэдээллийн контентод хатуу хяналт тавьж эхэлсэн бол ОХУ-ын Кремлийн эрх баригчид сэтгүүлчдийн асуултын дайралтад хэдийнээс бэлтгэж эхэлсэн бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Панамын баримтуудыг төлбөртэй материалууд гэж баримтуудыг няцаажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж