Mөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.0 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсч 10113.7 тэрбум төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлтийн 54.1 хувийг төгрөгийн хадгаламж, 20.8 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн харилцах, 9.5 хувийг гадаад валютын харилцах, 4.2 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна. Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл төгрөгийн хадгаламж 97.0 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 47.7 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 37.9 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 13.1 тэрбум төгрөгөөр өсч, гадаад валютынх 96.9 тэрбум төгрөгөөр буурчээ.
Нийт хадгаламж өмнөх сараас1.8 хувь буюу 134.9 тэрбум төгрөгөөр өсч,7572.2 тэрбум төгрөг болов.
Иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 2.3 хувь буюу 102.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 17.6 хувь буюу 673.2 тэрбум төгрөгөөр өсч, 4497.3 тэрбум төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.6 хувь буюу 6.0 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 28.9 хувь буюу 393.6 тэрбум төгрөгөөр буурч, 970.1тэрбум төгрөг болжээ.
Иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 2.3 хувь буюу 102.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 17.6 хувь буюу 673.2 тэрбум төгрөгөөр өсч, 4497.3 тэрбум төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.6 хувь буюу 6.0 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 28.9 хувь буюу 393.6 тэрбум төгрөгөөр буурч 970.1 тэрбум төгрөг болжээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 1.8 хувь буюу 37.9 тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 3.6 хувь буюу 77.7 тэрбум тө грөгөөр буурч 2104.9 тэрбум төгрөг болжээ.
Б.БАТ