Соломоны арлууд живж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Соломоны арлууд живж эхэлжээ

Номхон далайн усны түвшин нэмэгдсэнээс Соломоны бүлэг арлын зарим хэсэг живсэн болохыг Австралийн судлаачид тогтоожээ. Соломоны бүлэг арлын хүн суурьшаагүй таван жижиг арал алга болсныг хиймэл дагуулын зургаар нотолсон байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий хэрхэн өөрчлөгдөж буйг гэрчилсэн баримт болжээ. Алга болсон жижиг арлууд загасчид ашигладаг байсан аж. Судлаачид 1947-2014 оныг хүртэлх сансрын хиймэл дагуулын зураг болон оршин суугчдын ярианд үндэслэн Номхон далайн 33 аралд судалгаа хийсэн байна. Өнгөрсөн 20 жилийн турш далайн усны түвшин жилд 10 мм-ээр нэмэгдсэнийг судлаачид тогтоожээ. Түүнчлэн 25 гэр бүл амьдарч байсан Нуатамбу арал усанд живж алга болсон байна.

Австралийн зүүн хойд хэсэгт орших Соломоны бүлэг аралд 640 мянга орчим хүн амьдардаг аж.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж