“Хүүхдийн ертөнц -2016” хүүхдийн уран зургийн улсын уралдаан

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн ертөнц -2016” хүүхдийн уран зургийн улсын уралдаан

Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”-гаас санаачлан хоёр жил тутамд зохиогддог уламжлалт “Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдааныг Монгол орон даяар 21 аймаг, УБ хотын 9 дүүргийн ЕБСургуулийн 6-18 насны бүх сурагчдын дунд хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авъяаслаг уран бүтээлчийг тодруулан гаргах зорилготойгоор 2016 оны IV/15-V/01-ний өдрүүдэд зохион явуулсан юм.

Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрээр гранпри нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт 80 шилдэг бүтээлийг шалгаруулжээ. Шалгарсан 80 бүтээлийг 2016 оны VI/01 өдөр Монголын Үндэсний Уран зургийн Галерейд “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2016” үзэсгэлэнд дэлгэн нийтийн хүртээл болгохоос гадна ОУ-ын гар зургийн үзэсгэлэнд оролцуулах юм байна.

Гранпри I байр 1 сурагч /300.000 төгрөг/,

II байр 2 сурагч /200.000 төгрөг/,

III байр 3 сурагч /100.000 төгрөг/,

Тусгай байр 20 сурагчид өргөмжлөл

Эхний 3 байрт шалгарсан 18 сурагчдад Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Авьяас алтан медаль, Оюун ухааны тоглоом, OУ-ын Найрамдал зусланд амрах эрх, Төрийн ордонтой танилцах, Чингис хааны талбайд зураг зурах эрхүүд дагалдаж байгаан ба төгсөх ангийн сурагч эхний 3 байранд шалгарсан тохиолдолд МУБИС-ийн Дүрслэх урлагийн анги, СУИС-ын ДУДэС-д элсэн суралцах эрхийн бичиг олгоно.

Мөн сурагчдаа удирдаж шагналт байрт оруулсан шилдэг оролцоотой 3 багшид өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж сурагчдын хамт Төрийн ордонтой танилцуулна. Шагналт байрт шалгарсан 62 сурагчдад өргөмжлөл, бүтээлийн каталогийг сургуулийн хаягаар нь олгоно.

Уралдааныг хамтран зохион байгуулагчид: БCШУЯам, ХТҮГ, МЗЭ, Үндэсний шуудан сонин, “Болор” сан-Халамжит гэр бүл төв (ТББ), “Болд” ХХК, “Мөнгөн бороо” тоглоомын дэлгүүр, ТВ-1 телевиз, МҮУЗГ, ДУБЦҮН (ТББ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж