Хакерууд Обамаг үхсэн гэж мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Хакерууд Обамаг үхсэн гэж мэдээллээ

Америкийн шилдэг телевизүүдийн нэг Fox телевизийнн @foxnewspolitics нэртэй твиттер
аккаунтыг хакерчид хакердан, Ерөнхийлөгч Обамаг нас барсан хэмээн твиттерээр
мэдээлсэн байна.

Уг твийтэд “@foxnewspolitics:
"
Шуурхай мэдээ: @BarackObama
хоёр удаа буудуулан, амь насаа алдлаа” хэмээн бичсэн байжээ.

Энэхүү твийт Британийн зуны цагийн хуваариар 07.00 цагт
нийтлэгдсэн ба одоог хүртэл устгагдаагүй, харагдсаар л байна.

Улстөрийн шуурхай мэдээллийн тэргүүлэгч сайт Fox-ын аккаунтыг
хакердсан бүлэг өөрсдийгөө
The
Script Kiddies
хэмээн нэрлээд байна.

Чухам ямар шалтгаанаар тус телевизийн сувгийг сонгосон нь
одоогоор тодорхойгүй байгаа ба Обаматай холбоотой хэд хэдэн твийтийг дахин
нийтлээд байна.

Дашрамд дурьдахад, Тагнуулын төв газар, Сенатын сайт
зэргийг хакердаж шуугиан тарьж байсан
Lulz
Security
хакерын бүлэг Fox.com
сайтыг эхний бай болгон сонгож хакердаж байсан юм. Тус халдлагын уршгаар X Factor нэвтрүүлгийн
Америк хувилбарт оролцохоор бүртгүүлсэн 73,000 хүний хувийн мэдээлэл алдагдаад
байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж