
Данийн нийслэл Копенгаген хотноо байрлах “Crowne Plaza” зочид буудал нэгэн сонирхолтой, ашигтай, байгаль орчинд тустай үйлчилгээ нэвтрүүлжээ. Тус зочид буудлын фитнессийн өрөөнд байрлуулсан дасгалын унадаг дугуйг цахилгаан үүсгүүртэй холбосон бөгөөд энэ нь зочид буудлыг бүхэлд нь цахилгаанаар хангадаг байна. Зочид буудалд амарч тухалж буй зочид, төлөөлөгчид хүсвэл унадаг дугуйг унах боломжтой бөгөөд 10 ватт эрчим хүч бий болгосон тохиолдолд зочид буудлаас 36 ам.долларын хоолны ваучер бэлэглэх ажээ. Хүссэн зочид ойролцоогоор 15 минут дасгалын дугуйн дээр гүйхэд л 10 ватт эрчим хүчийг бий болгох бөгөөд тэдгээрийн бий болгож буй эрчим хүчийг iPhone-д суурилуулсан программын тусламжтайгаар хэмжих гэнэ.
С.Цэлмэг