Ш.Сайхансамбуу дүүтэйгээ “тулна”

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу дүүтэйгээ “тулна”

“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу МАН-аас гарсан байна. Тэрбээр Г.Уянгын ТТЭНН-ын гишүүнээр өчигдөр элсч, батлахаа гардан авчээ.

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАН түүнийг нэр дэвшүүлээгүйгээс болж гомдол, гоморхол нь өдий хүртэл арилаагүй яваа юм. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд даагаа нэхэхийн тулд ТТЭНН-аас Завхан аймагт нэр дэвшихээр болсон гэх.  Тэгвэл түүний төрсөн дүү Ш.Батсамбуу Завхан аймагт МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа юм.

Ш.Сайхансамбуутай холбоотой таагүй яриа сүүлийн үед цацагдах болсон. Төрсөн дүүтэйгээ “Нарантуул”-ынхаа хувийг булаацалдаж байгаа гэсэн мэдээлэл ч нэг хэсэг тарсан. Тэгвэл  ах дүү хоёр хөрөнгө булаацалдахаас гадна Завханы тойрог дээр “тулж” магадгүй байна.

Р.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж