Дуучин Рианна АНУ-ын коллежид суралцаж буй америк болон гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр санаачилжээ.
Грэммийн найман удаагийн шагналт дуучин даваа гаригт Клара Лионел сангаараа дамжуулан олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
“USA Today College”-д өгсөн ярилцлагадаа “Боловсролыг дэмжих нь маш чухал гэдгийг онцолж, бусдад эрдэм мэдлэг олгоно гэдэг маш том гавьяа. Сайн сурдаг боловч санхүүгийн чадамжгүй оюутнуудад дээд боловсрол амьдралын баталгаа болохоос гадна олон боломжийг нээдэг. Би үүнийг хийх болсондоо баяртай байна” гэжээ.
Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын коллежийн оюутнуудад 5,000-50,000 ам.долларын тэтгэлгийг гурван жил хүртэл буюу бакалаврын зэрэг авах хүртэл олгох ажээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2017 оны хичээлийн жилд АНУ-ын магадлал итгэмжлэгдсэн коллеж, их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд хамтрагдах юм байна.
Н.ЭНХ