Ц.Лхагвасүрэнг ЭМС-ны сайд болгохыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Ц.Лхагвасүрэнг ЭМС-ны сайд болгохыг дэмжсэнгүй

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Эрүүл мэндийн сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ “Ц.Лхагвасүрэнг “Шударга ёс” эвслээс өргөн барьсан. Гэвч эвсэл задарч одоогийн байдлаар дөрвөн гишүүнтэй болсон. Тус эвслийн гаргаж байсан санал юм. Нэгэнт ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг дэвшүүлэх асуудлыг Ерөнхий  сайд өргөн барьсан учраас хэлэлцэх ёстой” гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Харин Г.Шийлэгдамбыг ЭМС-ын сайдаас чөлөөлөх асуудлыг дэмжлээ.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж