УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлээд байна. Хуваарь ёсоор тус байнгын хороо өчигдөр хуралдах ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хоёр удаа хойшилсон байсан юм.
Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц бүрдэн хуралдаан эхэлсэн ч сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байна.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг нийт долоон хуулийн төслийг хэлэлцэх юм.
Г.ДАРЬ