АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ тавдугаар сарын сүүлээр Японы Хирошима хотод айлчлал хийх юм. Дэлхийн II дайны сүүлээр 1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг хаяснаас хойш анх удаа АНУ-ын төрийн тэргүүн тус хотод айлчлал хийх гэж байна. Барак Обама Хирошима хотод айлчлах үеэрээ АНУ Японы эсрэг атомын бөмбөг ашигласны төлөө уучлал гуйхгүй гэдгийг Цагаан ордноос мэдээлжээ. Харин дэлхийн II дайнд амь үрэгдсэн олон сая энгийн иргэдэд хүндэтгэл үзүүлэх гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн айлчлал тавдугаар сарын 21-28-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Тэрбээр Японд “Их-7” орны чуулга уулзалтад оролцох аж. Барак Обама Вьетнамд айлчлах үеэрээ тус улсын эсрэг тавьсан зэвсгийн хоригийг бүрэн цуцалж магадгүй.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА