Спорт холбоод сагс, бадминтоноор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Спорт холбоод сагс, бадминтоноор өрсөлдөнө

МҮОХ-ны 60 жил, Олимпийн өдрийг тохиолдуулан спорт холбоодын дунд бадминтоны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Монголын бадминтоны холбооноос зарласан тэмцээний Техникийн зөвлөгөөн тавдугаар сарын 28-нд болно. Тэмцээнд холбоо тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 төлөөлөгч оролцож, багийн журмаар өрсөлдөх ажээ.

Тэмцээний ангилал:

  • Эрэгтэй хос
  • Эмэгтэй хос
  • Холимог хос

Түүнчлэн сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс жил бүр спорт холбоодын дунд явуулж хэвшсэн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Цомын төлөөх тэмцээнийг удахгүй зохион байгуулахаар Техникийн зөвлөгөөн зарлажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж