Бразилийн олон хотод өнгөрсөн шөнө /V.10/ ерөнхийлөгч Дильма Руссеффыг огцруулахыг эсэргүүцсэн жагсагчид үймээн дэгдээж, цагдаа нартай мөргөлджээ. Авлигын дуулианд холбогдсон Бразилийн ерөнхийлөгч Дильма Руссеффэд итгэл үзүүлэх эсэхээр сенатад өнөөдөр /V.11/ болох юм. Хэрэв сенат итгэл үзүүлэхийн эсрэг шийдвэр гаргавал ерөнхийлөгч Дильма Руссефф огцорч, дэд ерөнхийлөгчид албаа шилжүүлэх аж. Дильма Руссефф өөрийг нь огцруулахыг хичээсэн сөрөг хүчнийхнийг “улс төрийн эргэлт” хийж байна хэмээн буруутгаж, эцсээ хүртэл тэмцэхээ амлажээ.
Дильма Руссеффыг дэмжигчид Бразилийн бүх мужид автозамыг хааснаас урт түгжрэл үүсгэжээ. Тухайлбал, Сан-Паулу хотноо ажил цуглах цагаар автозамыг хааснаас маш урт түгжрэл үүсч, иргэдийг бухимдуулсан байна. Цагдаагийн газраас мэдээлснээр Бразилийн 26 мужийн 14 хурдны автозамыг жагсагчид хааж, хөдөлгөөнийг саатуулжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА