“Аллах акбар!” гэж хашгирсан хүн Баварид дөрвөн хүнийг хутгалав

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

“Аллах акбар!” гэж хашгирсан хүн Баварид дөрвөн хүнийг хутгалав

Фото: Zinken / dpa / Globallookpress.com

Хутгаар зэвсэглэсэн нэгэн эрэгтэй Баварийн галт тэрэгний буудалд “Аллах акбар!” гэж хашгиран дөрвөн хүнийг шархдуулсны нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхаа дараа нас баржээ.

Мюнхенаас зүүн зүгт орших Графинг хотын буудалд уг хэрэг өглөөний таван цагт гарчээ. Халдлага үйлдсэн этгээдийг баривчлан  одоо  хэн гэдгийг тогтоож байгаа гэнэ. Associated Press агентлагийн мэдээгээр таван хүртэл хүн уг хэргийн хохирогч болжээ.

Европын холбоонд дүрвэгчдийн хямрал 2015 онд гарч Германд хамгаас илүүтэйгээр олон дүрвэгч орж ирсэн юм. НҮБ-ын мэдээгээр энэ онд ЕХ-нд дүрвэгсдийн тоо гурав дахин нэмэгдэж магадгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж