Brent нефтийн үнэ 45 доллар болов

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Brent нефтийн үнэ 45 доллар болов

Фото: Spencer Platt / Staff / Getty Images

Лондоны ICE биржийн мягмар гаригийн арилжаагаар Brent хольцийн нефтийн нэг баррелийн ханш 45,05 ам.долларт хүрчээ.

Нефтийн үнэ нэмэгдсний улмаас Оросын рублийн ханш чангарч, америк долларт 66,27 рублиэр, Европын нэгдсэн валют 75,49 рублиэр зарагдлаа.

Тавдугаар сарын 10-нд Саудын Араб, Нигери хоёр  нефтийн олборлолтоо эрс ихэсгэх  тухай мэдээлсэн юм. ОРЕС-ийн хоёр гишүүний мэдэгдлийн дараа Brent-ийн үнэ 46,48 – 43,46 ам.доллар хүртэл унасан байлаа. Мөн үнэ унахад Канадын ойн түймэр нефтийн ордуудаас  холдсон нь нөлөөлөв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж