УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан юм. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшилж оронд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах болж байна. Уг хуралдаанаар Прокурорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Хууль сахиулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Онцлоход, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр байв. Энэ нь жагсаалтын 28 мандатын хэдийг нь нийслэлд, хэдийг нь орон нутагт шилжүүлэх тухай асуудал юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдыг томилох тухай асуудал хэлэлцэгдэнэ.
Г.ДАРЬ