Тэнгисийн цэрэг бусад нөхдийнхөө аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Тэнгисийн цэрэг бусад нөхдийнхөө аминд хүрчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос баруун тийш Гангва арал дээр даваа гаригийн өглөө 11.50 цагт нэгэн тэнгисийн цэрэг бусад зургаан цэрэг рүү гал нээж, дөрөв нь газар дээрээ амиа алдаж, хоёр нь хүнд шархдан эмнэлэгт хүргэгджээ. Гал нээсэн цэргийг арлын баривчлан хорих газарт хүргэсэн бөгөөд яагаад ийм үйлдэл хийх болсон нь одоогоор тодорхойгүй байна. 

Энэ удаагийн хэрэг Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний түүхэнд тохиолдож буй анхны тохиолдол биш бөгөөд 2005 онд өөр нэгэн цэрэг бусдынхаа унтаж амарч байсан хуаран руу гранат шидэж, дараа нь гал нээн найман цэргийн амийг хөнөөж байсан хэрэг гарч байжээ. Түүнчлэн 2008 онд мөн л бусаддаа дайсагнасан цэрэг унтаж байсан цэргүүд рүү гранат хаяж таван цэргийг шархдуулж байсан байна. Өмнөд Солонгос улсад эрэгтэйчүүд хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах ёстой байдаг ба сүүлийн үед алба хааж буй цэргүүдийн дунд элдэв санаа зовоосон, ёс бус үйлдлүүд гарах нь эрс нэмэгджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж