Тойргийг ингэж хуваана

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Тойргийг ингэж хуваана

УИХ дахь намын бүлгүүд жижиг 76 тойрог дээр эрх ашиг нэгдсэн ч тойрог хуваах дээрээ санал зөрөлдсөн хэвээр байна. Гэвч, хамгийн сүүлийн мэдээгээр пропорциональ 28-ыг адил тэгш буюу хотод 14, хөдөөд 14 мандат гэсэн Ардчилсан намын хувилбарыг Монгол Ардын нам буруу харан уйлж байсан ч зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байгаа бололтой.

Монгол Ардын намын зүгээс 16:12 гэсэн хувилбарыг Ардчилсан намд тулгаж байгаа ч эрх баригчид нэгэнтээ энэ хувилбарыг хүлээж авахгүй нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын хоёрыг нэмбэл парламентад ердийн олонх буюу 39 кноптой болсон Ардчилсан намын бүлэг УИХ дээр асуудлыг өөрийнхөөрөө шийдэх “хүчтэй” болсон гэсэн үг.

Хөдөөгийн 14 мандатыг орон нутагт хуваахдаа 80 мянгаас дээш хүн амтай аймгуудын мандатыг гурав болгож, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган зэрэг хүн ам цөөнтэй аймгийн мандат нэгээрээ үлдэх аж. Мөн 50-80 мянган хүн амтай аймгийн мандатыг хоёр байлгах дээр Ардчилсан нам болон Монгол Ардын нам тохирч байгаа гэнэ. Жагсаалтыг хувааж, нэмсэн намын хоёр Энхболдын бодлого УИХ дээр дэмжлэг авсан тохиолдолд Сэлэнгэ, Төв, Архангай, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Хэнтийн мандат нэгээр нэмэгдэж гурав болно гэсэн үг.

Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд парламентын найм дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам хотод, Монгол Ардын нам хөдөөд  илүү найдлага тавьж байна гэж хэлж болно. Жагсаалтыг 28-ыг хуваахдаа Ардчилсан нам хүн амын тоог, Монгол Ардын нам хөдөө орон нутгийн бүрэн бүтэн байдлаар шалтаглаж байгаа ч энэ нь сайндаа биш юм. Яс юман дээрээ аль, аль нь эрх ашгийнхаа төлөөх  улс төр хийж буй л хэрэг.

Тэгвэл хотын 14 мандатыг хуваахдаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг зургаан мандаттай болох хувилбар УИХ дээр дэмжигдэх магадлал өндөр байна.

УИХ-ын ээлжит сонгууль болоход яг нэг сар 18 хоног үлджээ. Харин намууд арав хоногийн дараа нэр дэвшигчдээ тодруулсан байх учиртай ч одоогоор аль ч намд хэн, хаана нэр дэвших нь тодорхойгүй, жагсаалтын 28-ыг хуваах асуудлыг УИХ-аар шийдсэний дараа тойрог тараах “ажил” эхлэхийг хүлээж сууна. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор жагсаалтын 28-ыг хуваах ганцхан ажил УИХ дээр үлдээд байна гэж хэлж болно.

Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл өрсөлдөхөөр өнгөрсөн долоо хоногт батламжаа гардан авсан билээ.

Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд парламентын найм дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам хотод, Монгол Ардын нам хөдөөд илүү найдлага тавьж байна гэж хэлж болно. Жагсаалтыг 28-ыг хуваахдаа Ардчилсан нам хүн амын тоог, Монгол Ардын нам хөдөө орон нутгийн бүрэн бүтэн байдлаар шалтаглаж байгаа ч энэ нь сайндаа биш юм. Яс юман дээрээ аль, аль нь эрх ашгийнхаа төлөөх л улс төр хийж буй л хэрэг.

“Сант Марал”-ын судалгаанаас харахад 2014 оны арваннэгдүгээр сард Ардчилсан намын рейтинг 27 хувьтай байжээ. Харин 2015 оны сүүлээр Ардчилсан намын рейтинг 17 хувь болтлоо унасан байх юм. Тэгвэл Монгол Ардын намын рейтинг 15 хувиас 18 хувь болтлоо өсч. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам болон Монгол Ардын намын хувьд рейтинг нь яг ижил төвшинд байгаа нөхцөлд жижиг мажоритар системээр сонгуулийг явуулах нь аль, алинд нь багагүй эрсдэлтэй гэсэн үг. Мэдээж, гуравдагчийг жийсэн тэдний “бодлого” өөрсдийг нь ч гудамжинд гаргахад хүргэж болзошгүй байгаа юм. Гэхдээ энэ бол хоёр Энхболдын өөрсдийнх нь хийсэн “сонголт”. Сонгуулийн дараа нэг нь Ерөнхий сайдын суудлаар “шагнуулж”, нөгөө нь намаа лааз өшиглүүлэхэд хүргэсэн хариуцлагаа хүлээх болно. Гэхдээ тэр болтол зай ч байна, лай ч байна.

Ардчилсан намд ч, Монгол Ардын намд ч намынхаа бэлгэ тэмдэг болсон “том гарууд” өөрийнхөө дуртай тойргоо авах гэж зүтгэнэ. Мэдээж, өнгөрсөн дөрвөн жил аль нэг аймгийг анхаарч тордсон хүмүүс тойргоо авч үлдэх гэж улайрна. Энэ тэмцэл дундах тойргийн наймаа тэрбум, тэрбум төгрөгийн үнэд хүрч магадгүй л юм. Хоёр том намын “хорчид” хоорондоо хэнийг хаана явуулах, хэн ямар сул хүнтэй таарахаа бас тохирч таараа.

УИХ-аар пропорционалийн 28-ыг шийдсэний дараа намуудын дарга нар энэ олон горилогчдоо хооронд нь зодолдуулж, намаа тараачихгүйхэн шиг тойргоо хуваах гэж үстэй толгойгоо маажихад хүрэх биз. Хуурай агсам тавьж, хаалга үүдээ хага шидээд гарах хүн ч олон байх болов уу. Ядаж байхад “гүү хураадаг азарга” шиг энд тэндээс эрээвэр, хураавар бүхнийг цуглуулж, тойрог амалчихсаныг хэлэх үү, яажшуухан намынхантайгаа хэл амаа ололцохыг намын дарга нар эрхбиш бодолцсон байлгүй. Хяслантай нь тойрог нь 76-хан, горилогч нь хар мянгаараа байгаа нь хэцүү.


Намын бүлгүүд дээр яригдаж буй хувилбар

Аймаг

Сумын тоо (2013)

Хүн ам (2012)

Тойргийн мандат

1

Архангай

19

94,900

3

2

Баян-Өлгий

13

101,200

3

3

Баянхонгор

20

83,800

3

4

Булган

16

60,800

1

5

Говь-Алтай

18

60,900

1

6

Говьсүмбэр

3

12,300

1

7

Дархан-Уул

4

87,800

3

8

Дорноговь

14

52,500

1

9

Дорнод

14

73,700

2

10

Дундговь

15

49,900

1

11

Завхан

24

80,700

2

12

Орхон

2

78,400

3

13

Өвөрхангай

19

113,200

3

14

Өмнөговь

15

46,800

2

15

Сүхбаатар

13

56,600

2

16

Сэлэнгэ

17

100,800

3

17

Төв

27

88,900

3

18

Увс

19

81,000

2

19

Ховд

17

87,800

3

20

Хөвсгөл

24

121,400

3

21

Хэнтий

17

71,200

3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж