Хятадад зэсийн эрэлт буурч байна

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Хятадад зэсийн эрэлт буурч байна

Хятадын зэсийн эрэлт буурч, гол худалдан авагчид зэс худалдаж авахаас татгалзах болсон тул Хятадын зэсийн импорт өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх сарын дээд амжилтаас буурсан үзүүлэлт гарсан юм. Даваа гаригт Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ сарын хамгийн доод үнээр арилжаалагдсан байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын албан ёсны мэдээгээр боловсруулаагүй зэс болон зэсийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн гуравдугаар сард 450,000-570,000 тонн метрээр буурчээ.

Оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн импорт 1.88 сая тонн байсан нь өмөнөх оны мөн үеийнхээс 23 хувиар буурсан үзүүлэлт юм.

Азийн том эдийн засагтай орнуудын бодлого тодорхойлогчид эдийн засгийн өсөлтийг хангах амлалт өгсний дараа арванхоёрдугаар сараас худалдан авалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл сэргэж эхэлсэн нь цахилгааны утсанд ордог зэс, зэсийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлсэн.

Нөгөө талаар зарим хайлуулах үйлдвэр болон худалдан авагчид юанийн ханш унахаас сэргийлэн импортоо нэмэгдүүлсэн. Дөрөвдүгээр сард Хятадын зэсийн импорт буурсан нь 18 дах сардаа буурч үзүүлэлт юм.

 Төмрийн хүдрийн импорт

Зэсийн хүдэр,  зэсийн баяжмалын импорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.26 сая тонн болсон нь өмнөх сарынхаас найман хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Статистик дүнгээс харахад оны эхний дөрвөн сарын тоон үзүүлэлтээр худалдан авалт жил ирэх тусам 5.27 сая тонн буюу 31 хувиар өсч байгаа юм.

Шанхайн бирж дээр овоорсон бүтээгдэхүүний илүүдэл гуравдугаар сард дээд амжилт тогтоож, өнгөрсөн сард л 15 хувиар буурсан билээ.

Хятадад зэсийн эрэлт эргээд нэмэгдэж магадгүй гэдэг болгоомжлолын дүнд Лондоны Металлын бирж дээр зэсийн үнэ даваа гаригт 1.9 хувиар буурсан нь дөрөвдүгээр сарын 12-ноос хойшхи хамгийн доод үнэ юм.

Шанхайн бирж дээр өнгөрсөн долоо хоногт 2.7 хувиар буурсан зэсийн үнэ даваа гаригт 1.6 хувь болсон байна.

Шанхайн биржийн мэдээ гарахын өмнө Guotai Junan Futures-ын шинжээч хэлэхдээ

“Эрэлт буурах нөхцөл бүрдсэн учраас зэс импортлох шаардлага байхгүй байна” гэжээ.

Хятадын үнэт цаасны томоохон компаниудын шинжээчдийн таамаглаж буйгаар зэсийн импорт цаашид буурах төлөвтэй гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж