Цагдаагийнхан буун дуу гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.11-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан буун дуу гараагүй гэв

08.03 минут

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэв. Уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа юм. Улстөрчдөөс  Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс багтсан гэж урьдчилан мэдээлж байсан ч энэ удаагийн мэдээлэлд эдгээр хүмүүсийн нэрс байсангүй. Харин  Ж.Оюунгэрэл, Ишжамц Дамдин гэсэн нэрс илэрчээ.  Олны танил хүмүүсээс Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү), Даваагийн Батбаяр (УИХ-ын гишүүн асан) нарын нэрс багтжээ.. Түүнчлэн Батзориг Чимэддорж гэгч эрхмийн нэр дээр зургаан оффшор данс бүртгэлтэй байна.


12.05 минут

Оффшор данстай холбогдуулан News.mn сайт эдийн засагч Л.Оюунаас зарим зүйлийг тодруулсан юм. Оффшор дансанд мөнгө нуух нь гэмт хэрэг үү? гэх асуултад тэрбээр“Оффшорт мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж Монголд хуульчилсан зүйл байдаггүй. Гэмт хэрэг гэхээсээ цэвэр ёс суртахууны асуудал юм даа.  Тэнд хэн нэгэн мөнгөө хадгалууллаа гээд тэр гэмт хэрэгтэн гэсэн үг биш.  Оффшорт нуусан мөнгө нь цэвэр үү, бохир уу гэдгийг шүүхээс тогтоогоогүй бол хэн нэгнийг оффшорт хулгайн мөнгөө нуусан гэж яллах нь өөрөө гэмт хэрэг болно.  Гол нь ямар  мөнгийг нуусан бэ гэдэг л чухал.  Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хүн нуух уу.”гэж хариуллаа.


11.52 минут

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийнхан шөнөжин ажиллаж, сэжиг бүхий этгээдийг баривчилжээ. Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 79 дүгээр байранд амьдрах 40 орчим насны эрэгтэйг баривчилсан байна. Цагдаа нар шөнийн 02 цагаас өглөөний 9 цаг хүртэл ажиллажээ.

Тус байрны иргэдийн мэдээлснээр цагдаа нар тус байранд хөл хорио тогтоож, сэжигтнийг баривчлахдаа гэрээс нь сэйф авч явсан байна. Мөн шөнө дундын үед буун дуу гарсан гэжээ. Харин цагдаагийнхан дээрх баривчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, буун дуу гарсан гэдгийг ч үгүйсгэж байлаа.


16.00 минут

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авсан байна. Энэ вакциныг 18-30 насныханд энэ сарын 12-ны өдрөөс хийж эхэлнэ. Улаанбурхан-Улаануудын эсрэг вакциныг жирэмсэн эхчүүдэд хийдэггүй юм байна.


14.53 минут

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотод авч ирж сэргээн засварлаж эхэллээ. Археологийн малтлага, судалгаагаар булшнаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн байна. Үүнд, эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг байгаа юм


14.30 минут

УИХ-ын энэ сарын 5-ны өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон бууруулсан нь төлөөллийн зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж ТББ-ууд үзэн, эсэргүүцлээ илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл УИХ нь Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт, хэсгүүдэд өөрчлөлт оруулахдаа уг дүгнэлтээс хальж, квотыг бууруулсан. Энэ нь ард түмний сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан шийдвэр боллоо гэж Иргэний нийгмийнхэн үзжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж