“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургадугаар сарын 04–ний өдөр нийслэлд гурав дахь удаагаа явагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах гэж байгаа билээ. Мэргэжлийн болон сонирхогчдын ангилалд болох уг гүйлтийн тэмцээнд оролцогчдын http://ub-marathon.ub.gov.mn/ хаягаар бүртгэж байна.
“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст шилжин ирлээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл болон бусад албан хаагчдад Хан-Уул дүүргийн Тамгын газрын дарга Д.Бат-очир цомыг шилжүүлэн өглөө гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиргаа, хуулийн хэлтсээс мэдээлэв.