Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн паркын зуны үйл ажиллагааны талаар маркетингийн менежер Э.Халиунтай ярилцлаа.
-Бүх тоглоомууддаа 50 хувийн хямдрал зарласан гэсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Манай хамт олон Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан энэ сарын 13,14,15,16-ны өдрүүдэд бүх тоглоомуудаараа 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ. Дээрх өдрүүдэд хүүхэд багачууд маань хүссэн тоглоомоороо 2500-3000 төгрөгөөр тоглох боломжтой болно гэсэн үг. Харин багцын тоглоомын үнэд хөнгөлөлттэй үйлчлэхгүй.
-Багц тоглоомуудын үнийг сонирхож болох уу?
–Нийтдээ дөрвөн төрлийн багц байгаа. Долоон мянга, 15 мянга, 20 мянга, 25 мянга гэсэн багц байгаа. Хамгийн олон 10 тоглоомыг 25 мянган төгрөгийн багцын үнээр тоглоно.
-Удахгүй Олон улсын хүүхдийн эрхийн өдөр болно. Хүүхдүүддээ зориулсан шинэ тоглоом бий юу?
– Хүүхдийн баярын өдөрт зориулан хоёр шинэ тоглоом ажиллуулна. Энэ тоглоом нь гэр бүлээрээ, залуус тоглоход тохиромжтой. Одоохондоо шинэхэн тоглоомууддаа нэр өгч амжаагүй байна.
Хүүхдийн паркын тоглоомууд:
-Саран савлуур -5000 төгрөг
-Дельфин 5000 төгрөг
-Агаарын дугуй 5000 төгрөг
-Аймшгийн байшин 5000 төгрөг
-Мөргөлддөг машин 5000 төгрөг
-Галзуу хулгана 6000 төгрөг
-Мэлхий үсрэлт 5000 төгрөг
-Морин тойруулга 5000 төгрөг
-Гинж 5000 төгрөг
-Алсын харагч 5000 төгрөг
-Динозавр 5000 төгрөг
-Тойрог зам 6000 төгрөг
-Сансрын хөлөг 5000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
А.Сүрэн