Б.Баярцэнгэлийн “Өнөөдөр” бие даасан үзэсгэлэнд зочлоорой

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Б.Баярцэнгэлийн “Өнөөдөр” бие даасан үзэсгэлэнд зочлоорой

Монголын Урлагийн Зөвлөл Дашима урлантай хамтран, урлаг судлаач Иен Брауны дэмжлэгтэйгээр 2016 оны 1-р сард уран бүтээлчдийн дунд “Караван-Улаанбаатар” урлангаар хангах хөтөлбөрийг зарласан билээ.

Уг хөтөлбөрт залуу зураач Б.Баярцэнгэл шалгарч, 3 сарын хугацаанд “Караван-Улаанбаатар” урланд уран бүтээлээ туурвих эрхийг авсан билээ. Тэрээр энэ хугацаанд туурвисан “Өнөөдөр” уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ 2016 оны 5-р сарын 12-нд 19 цагаас нээх гэж байна.

Энэхүү үзэсгэлэн тусгайлан гаргасан орон зай талбайд бус, зураачийн бүтээл туурвих хөг, нөхцөл бүрдсэн тэрхүү амьд орчинд буюу урланд дэлгэгдэж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл үзэсгэлэн үзэхээр ирэхэд зураач өөрөө урландаа зурсаар байх тэр л агшинтай таарна гэсэн үг.  

Үзэсгэлэн 2016 оны 5 сарын 12-наас 20-ны хооронд үргэлжлэх бөгөөд 7 хоногийн турш олон нийтэд зориулсан “Нээлттэй-урлан-ярилцлага” өрнүүлэх юм.

Үзэсгэлэнд тавигдах  бүтээл тус бүр өөр өөрийн өнгө төрх, баялаг санааг хадгалах ба “Өнөөдөр” гэх уулзварт зангилагдан, цаг үеийн олон сегментийг өөрийнхөөрөө илэрхийлж, бидний эргэн тойронд чухам юу өрнөж буйг бүтээлээрээ тусган харуулах болно.  Зургууд танаас асуулт асууж, хариултыг танд үлдээнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж