УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо. Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан гишүүдийг 1 цаг гаруй хүлээсэн ч гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүйгээс арга буюу хурлыг хойшлууллаа.
Байнгын хороогоор Худалдааны тухай, Дэмпингийн тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
Онцлоход, өнөөдөр гурван байнгын хорооны хуралдаан зарлагдсан байснаас УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанууд тус бүр хойшлогдож, маргааш дахин зарлагдахаар боллоо.
Г.ДАРЬ