Хүний тархин дотор юу болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Хүний тархин дотор юу болдог вэ?

Doctor Pro энэ удаа бидний хамгийн гайхамшигтай эрхтнүүдийн нэг Тархины талаар, тархинд юу болдог талаар хүргэж байна.

Тархийг 1 үгээр “гайхамшиг” гэж хэлье. Хүний бие өөрөө маш сонирхолтой, нарийн нийлмэл бүтэцтэй. Үнэхээр бурханы бүтээл юм болов уу гэж гайхширмаар нарийн уялдаа, холбоо, зохицуулгатай байдаг. Тэр дундаа тархи бол хүний бие махбодийн нэгдмэл байдал, зохилдолгоог хангаж, хянаж байдгаараа онцлог эрхтэн. Ийм чухал үүргийг гүйцэтгэдэг болохоороо, тэр хэмжээгээрээ явуулдаг үйл ажиллагаа нь өргөн учраас тархиа бид хайрлан хамгаалах хэрэгтэй!

Одоогоор эрдэмтэд тархины бүтэц, үйл ажиллагааг бүрэн дүүрэн тайлж чадаагүй байна. Гэсэн хэдий ч одоо мэдэгдэж байгаа зүйлсийн талаар мэдлэгтэй болоход та бидэнд тархины чадал (IQ), тэвчээр, хөдөлмөр хэрэгтэй. Ингээд тархины талаар товч мэдээллээ хүргэе.

Тархи нь ойролцоогоор 1.3 – 1.5кг жинтэй, 1130 – 1260 см3 орчим эзэлхүүнтэй (эрэгтэйд арай илүү) эрхтэн. Дотроо их тархи (cerebrum), бага тархи (cerebellum), завсрын тархи (diencephalon), тархины багана (brainstem) гэсэн хэсгүүдэд хуваагдана. Томографийн шинжилгээнээс үзэхэд насанд хүрсэн хүний тархинд 86 тэрбум нейрон, мөн 84 тэрбум орчим нейроны бус эсээс тогтдог байна. Нейронууд нь өөр хоорондоо болон бусад эсүүд рүү элекрохимийн дохио дамжуулж, хүлээж авч байдаг.

Тархи биеийн бусад хэсгээс мэдээллийг хүлээж авч, түүнийгээ боловсруулан, эргээд биеийн хариу урвалыг зохицуулдаг. Тархинд үнэрийн, гэрлийн, дуу авиан, өвдөлтийн гэх мэт төрөл бүрийн мэдээлэл очно. Мөн тархи нь амин чухал үйл ажиллагаанууд болох амьсгалах, цусны даралтыг тогтвортой барих, даавруудыг (энэ нь химийн нэгдэл бөгөөд тодорхой эс юм уу эрхтнийг зохицуулагч) ялгаруулахад оролцдог.

Тархи бидний өдөр тутмын энгийн үйл ажиллагаанаас эхлээд дотор эрхтний үйл ажиллагаа, ухамсарт ухааныг хүртэл зохицуулж байдаг. Нэг ёсондоо хүний бие дэх процессор юм. Ийм учраас тархи маань тархи-нугасны шингэн (liquor cerebrospinalis) дотор байрлан элдэв гадны цочруул, доргионоос өөрийгөө хамгаалж байдаг. Үүнээс гадна тархийг гаднаас нь зөөлөн, арахнойд, хатуу бүрхүүлүүд бүрхэж, тэдгээрийн гадна талаар гавлын яс хамгаалан оршиж байна.

үргэлжлэл: doctorpro.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж