Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Сальма Хайекийн нөхөр “Фрида” киноны од жүжигчин Сальма Хайекийн нөхөр нууц хүүхэдтэй байсан нь тогтоогджээ. Загвар өмсөгч Линда Эванжелиста дөрвөн настай хүүгээ Сальма Хайекийн нөхөр Франсуа Пинолтын хүүхэд гэж тэтгэмж авахаар шүүхдэж байгаа гэнэ. Сальма Хайек нөхөртэйгээ 2009 онд хуримласан юм. Харин түүний нөхөртэй 2006 оноос хойш амрагийн харьцаатай байсан загвар өмсөгч тэр үед бие давхар байсан аж.  Тансаг хэрэглэлийн барааны бизнес эрхэлдэг Пинолтын гэр бүлийн хөрөнгө 16-18 тэрбум ам.доллар гэнэ. Бизнесмен эр өнгөрсөн жил л гэхэд 5.4 сая ам.долларын ашиг олсон талаар “Bloomberg” мэдээлсэн бана. Нью Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд загвар өмсөгч түүнээс хүүхдийн тэтгэмжид орлогынх ьн 17 хувийг шаардаж байгаа ажээ. Энэ нь Пинолт жил бүр 920,000 ам.долларын тэтгэмж өгнө гэсэн үг юм. Бизнесмен, жүжигчин хоёр энэ нэхэмжлэлд хариу өгөөгүй байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж