Элэг шилжүүлэн суулгах төхөөрөмжид тэрбум төгрөг шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Элэг шилжүүлэн суулгах төхөөрөмжид тэрбум төгрөг шаардлагатай гэв

Дэлхий дахинд элэгний хорт хавдрын өвчлөл 100 мянган  хүн тутамд 3-4 тохиолддог бол Монгол Улсад 100 мянган хүн тутамд 80-90 тохиолдож байгаа нь дэлхийн улс орнуудыг энэ өвчлөлөөр тэргүүлэх болсон харамсалтай статистик үзүүлэлт байна. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх бүрэн боломжтой бөгөөд тоног төхөөрөмж байхгүйн улмаас хийж чаддаггүй аж. Энэхүү тоног төхөөрөмжийг авахад шаардагдах нэг тэрбум төгрөгийг цуглуулах  үйл ажиллагаанд урлагийнхан манлайлан нийт монголчуудаа уриалан дуудаж байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулаж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд хорт хавдрын эсрэг “Элэг бүхний төлөө 10000” аянд дуу нэгтэйгээр нэгджээ. 21 аймгийн  7 театр чуулга, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага уг аянд нэгдэн өөрийн шилдэг уран бүтээлүүдийг энэ сарын 14-ний өдөр нэгэн зэрэг толилуулах гэж байна.  Тоглолтуудын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд бүх орлого “Элэг нэгт Монголчууд сан”-д хандив болгох юм байна.  25-30 хүнтэй эмч нарын багийг Энэтхэг, Солонгос улсад богино хэмжээний сургалтанд хамруулах шаардлагатай байгаа юм байна. Туушин компани хамт олон нэг өдрийнхөө цалин буюу 10 сая төгрөг хандивласан. “Тэц 4, Панда авто сервис, Иргэний нисэхийн удирдах газрууд хамтран ажиллаж байна.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж