Эмэгтэйчүүд ихтэй хамт олонтой бол…

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд ихтэй хамт олонтой бол…

Эмэгтэйчүүд ихтэй хамт олон дунд ажиллах нь нилээд ярвигтай, тэсвэр тэвчээр шаардагдах асуудал байдаг. Та дйилэнх нь эмэгтэйчүүд эзэлдэг хамт олонтой бол  хов жив, элдэв жижиг сажиг яриа сонссоор орой нь маш их ядарсан байхаа мэдрэнэ. Та тэдний яриан дунд оролцож, өөрөө яриагүй байсан ч гэсэн иймэрхүү ажлын орчин танд нилээд их стресс нэмдэг гэнэ. Хэрэв та ийм нөхцөл байдалд ажилладаг бол дараах хэдэн зөвлөгөө танд тус болно. Харин та өөрийгөө эвгүй байдалд оруулагүйгээр хэрхэн ажлаа амжилттай хийх вэ?

•Уян хатан ухаалаг байр суурийг эзэмш.
•Танд сонирхолгүй ярианаас залсхийж болох ч хамт олноос хэт тусгаарлагдаж, хөндий мэт байдал бүү үзүүлээрэй. Учир нь таныг их зантай гэж дүгнэнэ. Тиймээс яриаг дэмжих мэт дүр эсгэх нь тохирно.

•Өөрөө эхэлж хэн нэгнийг шүүмжлэх, муулах үг бүү гарга. Тэд шалихгүй үгийг нэмж хачирлаад та хов живний бай болж мэднэ шүү.

•Нууц амраг, хайртай залуугийнхаа талаар ам алдаж болохгүй. Ярих сайхан далим болно. Мөн удирдлагын талаар сайн, муу алиныг нь ч дүгнэх шаардлагагүй.

•Хамт олноос хэн нэг эмэгтэйтэй хэт дотно үерхэх ч сайн биш. Бүгдтэй нь хэвийн, жигд харьцаатай байхыг эрхэмлэ.

•Урьд, өмнөх амьдрал, азгүй явдлаа дурсах хэрэггүй. Нарийн учрыг ойлгохгүй, харин шүүн ярих сэдэв болно шүү.

Учир зүггүй муу санаа л гэж байгаа юм биш. Юуны өмнө энэ таны ажлын байр. Эмэгтэйчүүд бол онцлогтой улс. Иймд элдэв нэмэлт ачаалал, стресст орохгүйн тулд та тодорхой хэмжээний хамгаалалттай байх нь зүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж