Бин Ладены хүү Палестиныг чөлөөлөхөд нэгдэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Бин Ладены хүү Палестиныг чөлөөлөхөд нэгдэхийг уриалав

Исламын улс бүлэглэлийг эсэргүүцдэг алан хядагч Аль-Каидагийн  толгойлогч Аиман аль-Завахири Исламын дайчдыг нэгдэхийг уриалснаас хойш хэдхэн хоногийн дараа зартай алан хядагч Осама Бин Ладены хүү Хамза Бин Ладен Сири дэх өөрсдийгөө Исламын ариун дайны дайчид гэдэг Жихадистуудыг нэгдэж, Палестиныг чөлөөлөхийг уриалжээ.  Интернэтээр цацсан ауди бичлэгт Хамза Бин Ладен “Исламын шашинтнуудын эсрэг дэлхий нийтээр хөдөлж байхад бидэнд тэднийг уучлах шалтгаан байхгүй” гэжээ.

Аль-Каидагийн Сири дэх Аль Нусра бүлгийн толгойлогч Абу Бакр аль Багдади 2014 онд Иран, Иракийн зарим нутгийг хяналтандаа авсны дараа Исламын халифат буюу Исламын улс гэгчийг байгуулснаа зарласны дараа энэ хоёр бүлэг дайснууд болж хувирсан билээ.

Бин Ладены хүү Хамза Сири бол Палестиныг чөлөөлөх хамгийн тохиромжтой түшиц газар гэж үзжээ. Хамза ауди уриалгадаа “Сирийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад Палестиныг чөлөөлөх зам шулуун болсон” гэжээ.

АНУ-ын тагнуулын албаныханы баталснаар 9/11 халдлагыг зохион байгуулсан Осама Бин Ладен хамгийн хайртай Хамзад Аль-Каидагийн удирдлагыг өгөхөөр төлөвлөж байсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж