Н.Алтанхуяг жийгдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг жийгдсэн үү?

“Жагсаалт”-аас татгалзаж, сонгуулийг мажоритар системээр явуулахаар УИХ-аас хуульчилж өгсөнтэй холбоотойгоор намын бүлгүүд жижиг 76 тойрог дээр санал нэгдсэн. Одоогоор жагсаалтын 28-ыг хэрхэн, яаж хуваах тохиролцоо намын бүлгүүд дээр яригдаж байна.  Харин намуудын дунд хэнийг, хаана ямар тойрогт нэр дэвшүүлэх вэ гэсэн яриа хөөрөө ид өрнөж байна.  Зарим хүмүүс тойроггүй үлдэх, зарим хүмүүсийг бодлогоор тойроггүй үлдээх тухай санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа “бор шувууд” ч ихээр нисэх болжээ. Тухайлбал, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг тойроггүй үлдэж байгаа гэсэн  мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Тэгвэл үүнийг Ардчилсан намын зарим хүмүүс үгүйсгэж байна.   

Намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Тэр хүртэл бас зай ч байна даа.

 Т.Ирмүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж