Автоцогцолборт 100-аад машин байрлажээ

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Автоцогцолборт 100-аад машин байрлажээ

Автомашины захуудыг хотоос нүүлгэн, техникийн бүх эд анги, үйлчилгээг нэгтгэн Авто худалдааны цогцолборыг байгуулсан. Эхний ээлжид 30 га талбайд 6375 машин худалдах талбайг барьсан. Одоогоор авто худалдааны цогцолборт нийтдээ 100 орчим машиныг л байрлуулан, худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж. Уг нь 300 иргэн 1000 гаруй зогсоол худалдаж авчээ. Гэвч хараахан цогцолбор руу нүүж ирээгүй байгаа гэлээ. Харин тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, оношлогоо, улсын дугаарын үйлдвэр, түүнийг дагаад банк санхүү, дэлгүүр хоршоо, цайны газар, нотариат гээд бүх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Уг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автомашин, техникийн захуудыг дөрөвдүгээр сар гэхэд нүүлгэн шилжүүлнэ гэсэн ч өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Харин авто машины захын худалдаа эрхчлэгчид үүнд эсрэг байр суурьтай хэвээр л байна. Да хүрээ захын худалдаа эрхлэгчдийн хувьд л гэхэд  “Эрх баригчид бизнесийнх нь үйл ажиллагаанд шударга бусаар нөлөөлж байна. Гэсэн ч бид нүүхгүй” гэдгээ илэрхийлсээр байгаа юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж