Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Давааны цаана ДАВАА

Даваа бүрийг давдаг ДАВААЖАРГАЛ аварга

Хакүхо аварга дахин сайхан мэдээ дуулгалаа. Токиод үргэлжилж байгаа Нацу башёгийн хоёр дахь өдөр Их аварга мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр 880 дахь ялалтаа байгуулжээ. Энэ бол нийт давааны тоогоор бүх цаг үеийн турш дээд зиндаанд барилдаж явсан, одоо барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд бичигдэх амжилт юм. Тэр ингээд дээд зиндаанд хамгийн олон даваа авсан бөх боллоо. Түүний өмнө энэ үзүүлэлтийг озэки Кайо 879 даваатайгаар тэргүүлж байсан нь ийн монгол бөхийн нэр дор шилжив. Хакүхо дахин нэг давааны цаана гарлаа.

ДЭЭД ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ДАВСАН БӨХЧҮҮД

1. Хакүхо 880
2. Кайо 879
3. Чиёнофүжи 807
4. Китаноumi 804
5. Тайхо 746

2015 оны нэгдүгээр сард Хакүхо аварга дээд зиндаанд 33 дахиа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсноос хойш өдгөө тэр өөрийн рекордыг 36 болгон “эвджээ”. Тэр ялагдалгүйгээр түрүүлсэн башёгийн тоогоор бүх сүмочдын нэгдүгээрт орж байна. Тэр бас дараалсан түрүүнийхээ тоогоор их аварга Асашёорюүгийн хамт нийт сүмочдын тэргүүнд бичигдэж байна. Тэр энэ мэт олон амжилтыг өөрийн биеэр эзэмшиж, Монголын нэрээр дуудуулсаар… Сайхан байна, даваа бүрийг давах ДАВАА аварга аа.

ХАКҮХО АВАРГЫН ТОГТООСОН РЕКОРДУУД

Нэгдүгээрт бичигдэж байгаа:

  • Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн – 36 
  • Ялагдалгүйгээр хамгийн олон башёд түрүүлсэн – 11 
  • Хамгийн олон башёд дараалж түрүүлсэн.  /Асашёорюү аваргын хамт/ – 7
  • Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан – 880
  • Жилийн нийт башёгийн 90 барилдаанд ялсан даваа – 86 
  • Хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё – 51 
  • Нэмэлт барилдаанд барилдсан тоо. /Таканохана аваргын хамт нэгд бичигддэг/ – 10
  • Башёг 8-0 эхлүүлсэн /Уналгүйгээр качикоши хийсэн/ башёгийн тоо – 40 
  • Дээд зиндаанд хүртсэн дэд түрүү – 21

Хоёрдугаарт бичигдэж байгаа:

  • Дараалсан ялалтын тоо – 63  

Гуравдугаарт бичигдэж байгаа:

  • Мэргэжлийн сүмогийн нийт даваа – 974

Дөрөвдүгээрт бичигдэж байгаа:

  • Ёкозүна цолтой барилдсан башё – 53

Тавдугаарт бичигдэж байгаа:

  • Олон башё дараалан эхний өдөр ялагдаагүй барилдаан – 19 башё. /Түүний өмнө Асашёорюү аварга 20, Китаноүми, Тайхо аваргууд 21, Чиёонофүжи аварга 39 башё дараалан эхний өдөр ялагдаагүй амжилтаар бичигддэг/.

АНХНЫ БАШЁ: 2001 оны 03 сар

МАКҮҮЧИД ДЭВШСЭН: 2004 оны 05 сар

ДЭЭД ЗИНДААНД АНХ ТҮРҮҮЛСЭН: 2006 оны 05 сар

Эх сурвалж: Китанорюү Ц.Мөнхсайхан

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж