Д.Батбаяр: Надад мэдэх юм алга

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Надад мэдэх юм алга

Панамын оффшор дансны дуулиан Монголыг тойрсонгүй, амтай болгон шугуиж байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс дэлгэсэн Монголын улстөрчид, бизнес эрхлэгчидтэй холбоотой мэдээлэлд нэр холбогдсон зарим хүмүүсээс байр суурийг нь авсан юм.

Оффшорт Даваагийн Батбаяр гэсэн нэрээр бүртгэлтэй байгаа кёкүшюзан Д.Батбаяраас энэ талаар тодруулсан бөгөөд тэрбээр “Ахынх нь нэр оффшорт бүртгэлтэй байна гэсэн. Би Японы сумо бөхөд барилдаж байхдаа данс нээлгэж байсан. Тэр биш бол надад өөр мэдэх юм алга” гэсэн хариултыг өгсөн юм.  Түүний өгсөн дэлгэрэнгүй байр суурийг удахгүй хүргэх болно. Харин хотын мэр Э.Бат-Үүлийн хүү  “Грандлайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайн нэр энэ дуулианд холбогдоод байгаа юм. Тэрбээр “2011 онд  "Strategic Minec Inc" гэх компанийн нэр дээр Хонконгод бүртгүүлсэн ч уг компани нь үйл ажиллагаа явуулаагүй” гэдгийг хэлж байна. 2011 онд оффшорт данс нээсэн гэвэл эцэг нь хотын дарга болохоос өмнөх асуудал болж байгаа юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж